СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  • Тус сургууль УБ хотын “Найрамдал” дүүргийн 13-р хороололд ЗХУ-ын барилгачид барьж босгосон бэлгийн сургууль юм.
  • 84-р сургууль УБ хотын АДХГЗ-ын 1989.3.23 ны 55 тоот тогтоолоор байгуулагдсан. Анх 1260 хүүхдийн хүчин чадалтай, хичээлийн 23 анги, 6 лаборатори, кабинет, 2 биеийн тамирын заал, кино танхим, цайны газартайгаар ашиглалтанд орсон.
  • 2019-2020 оны хичээлийн жилд хичээлийн 2 байранд 54 анги, 24  кабинеттайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
  • 100 хүний багтаамжтай 2 уншлагын танхим, 15000 гаруй ном бүхий номын сантай.
  • Биеийн тамирын 2 заал, чийрэгжүүлэх кабинет, цайны газартай.
  • 220 хүний суудал бүхий соёлын төвтэй. Урлаг заалтай.
  • Багш хөгжлийн төв, арга зүйн кабинеттай.
  • Хүүхэд хөгжлийн төвтэй. Эцэг эхийн өргөөтэй.
  • Хүүхэд хөгжүүлэх сургалтын 7 өрөө, бүжгийн танхимтай.
  • Ёс заншлын өргөөтэй.
  • 84-р сургууль IT-н технологийн дэвшлийг сургалтын үйл ажиллагаанд анх нэвтрүүлсэн “Анхны цахим сургууль” юм. Цахим сургууль хөтөлбөрийн хүрээнд сурагчийн хувийн хэрэг, дүнгийн журналыг цахим хэлбэрт оруулж, хяналтын систем бий болгосон. Дотоод хяналт удирдлагын e-shashdir 3.1 гэсэн програмтай.
  • 2019-2020 оны хичээлийн жилд бага ангийн 54, дунд ангийн 39, ахлах ангийн 22 нийт 115 бүлэгт 5401сурагч суралцаж байна.
  • Нийт 235 багш, ажиллагсадтай. Үүний 190 нь багш сурган хүмүүжүүлэгч, 45 нь захиргааны болон үйлчилгээний ажилчид.
  • Зөвлөх зэрэгтэй багш 2, тэргүүлэх зэрэгтэй багш 26, заах арга зүйч зэрэгтэй 64 буюу нийт багш нарын 49,7% нь мэргэжлийн зэрэгтэй.
  • Монгол улсын гавьяат багш 1, хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт 2, Алтан гадас одонт 6, Хөдөлмөрийн хүндэт медаль 6, Боловсролын гэргүүний ажилтан 48, Соёлын тэргүүний ажилтан 5, Боловсролын яамны жуух бичигтэн 45 багш ажилладаг.
  • Мэргэжлийн багш нарын заах аргын 14 секц ажилладаг.Секц бүр тусдаа ажлын өрөөтэй.
  • Бүх анги кабинетыг дотоод сүлжээнд холбож локаль болон онлайн орчинд бүх багш сурагчид ажиллах боломжтой болгосон.
  • Сургуулийг WIRELESS орчин болгож 84ш хяналтын камер, бүх анги кабинетад 69ш LСD дэлгэцтэй телевиз байрлуулж цахим болон электрон хичээл заах боломжтой болгосон.
  • Turnstyle буюу нэвтрэх автомат төхөөрөмж суурилуулж багш, ажилчид, сурагчид чиптэй картаар нэвтэрдэг. Ирцийн бүртгэлийн нэгдсэн системтэй.
  • Эцэг эхчүүд хүүхдийнхээ нэвтрэх картны ID кодоор сургуулийн дотоод програмд нэвтэрч зөвхөн өөрийнхөө хүүхдийн сургууль руу орсон, гарсан цаг, сургууль дээр байсан хугацаа, хичээл бүр дээр авсан дүнг өдөр бүр хянах боломжтой.
  • Сурагч, эцэг эхчүүдэд зориулан e-хичээл, e- тест, e-ном e-тайлан, e- хэрэглэгдэхүүн гэсэн 5 хэсгээс бүрдсэн “Цахим сан” бий болгосон.