Эрүүл мэндийн яам, БСШУСЯ-ны зүгээс хамтран мэдээлэл хийж, өсвөр насны хүүхдүүдийн дундах ханиад томууны өвчлөлийг багасгах, ханиад хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ид хүйтний улиралд сурагчдыг амраах нь зөв гэсэн зөвлөмж гаргасны дагуу Амралтын хугацааг энэ сарын 30-ны ДАВАА гараг хүртэл сунгаж амраахаар боллоо. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ гэрт нь дулаан байлгаж, аль болох олон нийтийн газар, халдвар тархах эрсдэлтэй нөхцөлүүдээс хол байлгаж, ханиад томууг нь эмчилж, дархлааг нь сайжруулах уламжлалт аргуудыг хэрэглэн өвлийг хамтдаа өнөтэй давцгаая.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН Хэвлэл, Мэдээллийн Алба